Аж ахуй нэгж илгээгүй төлөвтэй баримтыг яах вэ?
–Худалдаа үйлчилгээ эрхлэгч ААН борлуулалтын мэдээллээ 72 цагийн дотор татварын нэгдсэн системд илгээх үүрэгтэй ба тухайн байгууллага мэдээллээ илгээгүй тохиолдолд
-Хэрэглэгч баримт бүртгүүлэхдээ сугалааны дугаараа буруу шивсэн тохиолдолд
Эдгээр тохиолдлуудад тухайн баримтыг устгаад дахин бүртгүүлдэг
Үнийн дүн зөрүүтэй баримт засварлах
И-баримт аппликейшныхаа Үнийн дүн зөрүүтэй баримт дээрээ даран “Засах” товч дээр даран баримтын ДДТД бүхий 13 тоог оруулан “Илгээх” товч дарснаар таны баримт засагдана. Жич:И-баримтаа 72 цагийн дотор татварын нэгдсэн системд хянагдах хугацаа дуустал эх хувиар хадгалж байгаарай.
Гомдол гаргах
Таны худалдан авсан бараа бүтээгдэхүүнд борлуулагч тал баримт олгохгүй байх тохиолдолд та гомдол гаргах эрхтэй ба гаргасан гомдлын дагуу тухайн харьяа газрын хариуцсан байцаагч гомдлыг шийдвэрлэж өгнө.