Архангай аймгийн Татварын хэлтэс нь татвар төлөгчдийн өдрүүдийг угтан “Баримтаа аваарай” аяныг өрнүүлж байна.
Аяны хүрээнд нийтийн худалдааны төвүүдээр үйлчлүүлж байгаа иргэдэд QR код ашиглан хэрхэн цаасгүй төлбөрийн баримт авах талаар зөвлөгөө өгч, зурагт хуудас тарааж, видео контент үзүүлэн олон нийтийн сонирхол татах хэлбэрээр аяныг зохион байгуулж байна.
Эрдэнэбулган сумын Хасу, Тэрх, Архангайд үйлдвэрлэв худалдааны төвүүдэд 367 түрээслэгч байдгаас цахим татварын бүртгэлийн системд холбогдсон 363, үүнээс баримт хэвлэж өгдөг 111 худалдаа үйлчилгээ эрхлэгч байна.
Аймгийн Татварын хэлтсээс үйл ажиллагаа эрхлэгч нарыг 100% баримт олгодог болоход ач холбогдол өгч ажиллаж байгаа ажээ.










