Монголын татварын алба 2021 оныг “Татварын боловсролын жил” болгон зарласан бөгөөд татварын алба нь татвар төлөгчдөд татварын боловсролыг дээшлүүлэх, татвар төлөгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэж татвар төлөгчдөд цахим болон танхимын сургалтыг зохион байгуулж, видео хичээлүүдийг бэлтгэн хүргүүлж ажиллаа.
Архангай аймгийн татварын хэлтэс нь татварын чиг үүргийн дагуу улсын төсвийн орлогын төлөвлөгөөг 148.7%, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 130.9% давуулан биелүүлсэн нь эрхэм татвар төлөгч та бүхний бүтээсэн хөдөлмөр, төлсөн татварын үр шим юм.
“Ковид-19” цар тахлын энэ хугацаанд цахимаар татвараа төлж, төсвийн орлогыг бүрдүүлэн улс орныхоо эдийн засагт хувь нэмэрээ оруулж, төрөө дээдлэн, иргэний үүргээ биелүүлэн, эх орныхоо түүхийг бүтээлцэж буй нийт татвар төлөгчиддөө шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.
Улс орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд биднийг дэмжин хамтран ажилладаг орон нутгийн удирдлагууд болон бусад байгууллагууддаа гүнээ талархал илэрхийлье.
Хамтран ажиллагч байгууллагууд болон татвар төлөгч та бүхэн айлчлан ирж буй 2022 ондоо инээд баясал, эрч хүч, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөе.










